
Эвент гэрэл зурагчдад
Зургаа авах/зарах
амархан боллоо
Зургуудаа байршуул, линкээ тараа. Хүмүүс selfie-гээрээ зургаа олж, QPay-ээр төлнө. Та зүгээр л орлогоо аваарай.
Эвент бүр — орлогын боломж
Та аль хэдийн зураг авдаг. Одоо орлого олох л үлдлээ.
Хурим, баяр ёслол
Хуримын 500+ зургийг нэг нэгээр нь илгээх шаардлагагүй. Альбомын линкийг зочдод өгөхөд тэд өөрсдийн зургаа олж, хүссэн зургаа худалдан авна.
Жш: 800 зураг → 200 зочин → зочин бүр дунджаар 3-5 зураг авна
Хурал, арга хэмжээ
Томоохон арга хэмжээ, семинар, хурал дээр авсан зургийг оролцогч бүрт хүргэх хамгийн хялбар арга. Линкээ тараахад л хангалттай.
Жш: Корпорэйт эвент → QR код тавьж → оролцогчид шууд зургаа олно
Спорт тэмцээн, уралдаан
Марафон, тэмцээний зургийг тамирчин бүр өөрөө олж авах боломжтой. Царай таних технологи нь хоромын төдийд таний зургийг олно.
Жш: Марафон → 2,000 гүйгч → тамирчин бүр selfie-гээрээ зургаа олно
Хэрхэн ажилладаг вэ?
Зургаа байршуул — үлдсэнийг бид хийнэ
Зургаа байршуул
Альбом үүсгэж, зургуудаа чирээд хуулахад л болно. Усан тамга, preview бүгд автоматаар бэлдэгдэнэ.
- Хязгааргүй альбом
- Усан тамга автоматаар тавигдана
- Thumbnail, preview зураг автомат үүсгэгдэнэ
- Альбом бүрт үнээ өөрөө тогтооно
AI царайг таньж бүлэглэнэ
Хүмүүс "миний зургаа явуулаач" гэж мессеж бичихээ болино — AI царай бүрийг таньж, хүн бүрийн зургийг ялгаж бэлдэнэ.
- Зураг бүр дээрх царайг автомат илрүүлнэ
- Ижил хүмүүсийг альбом даяар бүлэглэнэ
- Хэрэглэгч selfie-гээрээ өөрийн зургийг олно
- People tab-аар бүлэглэсэн хүмүүсийг харна
Линк тараагаад орлогоо ол
Линкээ тараахад хүмүүс selfie-гээрээ зургаа олж, QPay-ээр төлнө. Эвентийн дараа орлого автоматаар ордог болно.
- QPay QR + банкны апп-аар шууд төлбөр
- Худалдан авагч оригинал зургийг шууд татна
- Орлого, борлуулалтыг бодит цагаар хянах
Зөвхөн орлого олсон үедээ төлнө
Урьдчилгаа ₮0. Сарын төлбөр байхгүй. Борлуулалт байхгүй бол шимтгэл байхгүй.
Борлуулалтаас авах шимтгэл
25%
Зураг зарагдах бүрт 75% нь танд.
Их зарах тусам шимтгэл буурна.
Жишээ тооцоо
Хурим: 60 зочин × 3 зураг × ₮3,000 = ₮540,000 орлого
₮405,000 танд
Сарын борлуулалт
Tip-ийн 100%-ийг та авна. Шимтгэлгүй.
- 30 GB үнэгүй хадгалалт
- Хязгааргүй альбом ба зургийн тоо
- Автомат усан тамга
- AI царай таних, бүлэглэх
- QPay төлбөрийн систем
- Борлуулалтын самбар
- Долоо хоног бүр орлого шилжүүлэх
Дараагийн эвентээсээ орлого олж эхэл
Бүртгүүлээд 5 минутад эхний альбомоо үүсгээрэй. Сарын төлбөр байхгүй — зураг зарагдсан үед л шимтгэл авна.
Эхний альбомоо үүсгэхАльбомын линк байгаа юу?
Гэрэл зурагчинаас авсан линкээ оруулаад зургуудаа шууд үзээрэй.